Niigem | Health | Education | Tatah.mn | Finance
Увс
өдөртөө 20
Увсынхан шилдэг улс төрчдөө шалгаруулна
"Увс аймгийн шилдэг улс төрчид" ном гарах болсонтой холбогдуулан доорх санал асуулгыг явуулж байна.вс аймгаас төрөн гарсан өнгөрсөнд, одоо, ирээдүйд манлайлах улс төрчдийг доор жагсаан бичсэн тул эрхэм та саналаа сэтгэгдэл байдлаар бичнэ үү. Мөн таны мэдэх шилдэг хүмүүсийг орхисон байвал саналаа ирүүлээрэй.

 

1.    Юмжаагийн Цэдэнбал Монголын нам төрийг 44 жил удирдсан. 1940-1984 онуудад МАХН-ын төв хорооны дарга, АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан
2.     Жамбын Батмөнх 1974-1984 онд Сайд нарын зөвлөлийн дарга, 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан. Төрийн зүтгэлтэн, эрдэмтэн професор
3.    Түмэнбаярын Рагчаа 1952-1972 онд Улсын төлөвлөгөөний комиссын орлогч дарга, даргаар, 1972-1987 онд Сайд нарын зөвлөлийн 1-р орлогч даргаар тус тус ажиллаж байсан
4.    Бугын Дэжид 1971-1981 онд НАХЯ-ны сайд, 1981-1990 онд МАХН-ын төв хорооны НХШХорооны даргаар тус тус ажиллаж байсан. Хурандаа генерал
5.    П.Дамдин 1960-1968 онд Аж үйлдвэрийн яамны сайд, 1968-1979 онд Хөнгөн хүнсий үйлдвэрийн сайдаар тус тус ажиллаж байсан.
6.    Ц.Молом 1969-1979 онд Сангийн яамны сайд, 1979-1983 онд СнЗ-ийн орлогч даргаар тус тус ажиллаж байсан
7.    Өлзийтын Бадрах 1924-1925 онд Сангийн яамны сайд, 1925-1932 онд МАХН-ын Төв хорооны хэлтсийн дарга, нарийн бичгийн дарга, 1932-1934 онд Эрүүл мэндийн яамны сайдаар тус тус ажиллаж байсан
8.    Ц.Дамбадорж 1924-1928 Монгол Ардын Намын Төв хорооны даргаар ажиллаж байсан
9.    О.Марайзан 1930 онд БНМАУ-ын Мал тариалангийн яамны орлогч сайдаар ажиллаж байсан
10.    Д.Ширнэн 1932-1934 онд БНМАУ-ын Мал тариалангийн яамны сайд, УБХ-ын гишүүн, тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан
11.    С.Галиндав 1938 онд 1938 онд БНМАУ-ын Эрүүл мэндийн яамны сайдаар ажиллаж байсан
12.    Ж.Бадарч 1940 онд БНМАУ-ын Бага хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан
13.    Ч.Сүрэнжав 1940-1952 онд МАХН-ын Төв хорооны 1,2-р нарийн бичгийн  даргаар, 1957-1958 онд Намын төв хорооны 2-р нарийн бичгийн дарга, 1958-1959 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1-р орлогч даргаар тус тус ажиллаж байсанл
14.    Т.Машлай 1940 онд Улсын Бага хурлын гишүүн, 1940-1946 онд БНМАУ-ын Гэгээрүүлэх яамны сайдаар ажиллаж байсан
15.    Д.Бадам 1949 оноос АИХ-ын депутатаар 3 удаа сонгогдсон, Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одонгоор 2 удаа, Алтан гадас одонгоор 3 удаа шагнагдаж байсан, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн
16.    П.Баатар 1952-1957 онд БНМАУ-ын Худалдааны яамны орлогч сайд,  сайдаар ажиллаж байсан
17.    .Б.Равдансамбуу 1953-1957 онд БНМАУ-ын Аж үйлдвэрийн яамны орлогч, 1-р орлогч сайдаар ажиллаж байсан
18.    Эрдэнийн Бямбажав 1979-1984, 1995-1996 онд Сангийн яамны сайдаар тус тус ажиллаж байсан.
19.    Ц.Нансалжав. 1959-1962 онд БНМАУ-ын НАХЯ-ны орлогч сайд, сайдаар, 1966-1970 онд АИХ-ын депутат, Аймгийн даргаар ажиллаж байсан. Хошууч генерал
20.     М.Лхамсүрэн 1958-1961 онд Сангийн яамны нэгдүгээр орлогч сайд, 1965-1982 онд Хөдөлмөр, цалин хөлсний улсын хорооны дарга
21.    Б.Жамбалсүрэн 1962 онд БНМАУ-ын НАХЯ-ны нэгдүгээр орлоч сайд, 1963 онд тус яамны сайдаар ажиллаж хошууч генарал, дэслэгч генаралын цол хэргэм хүртсэн
22.    О.Нямаа 1972-1982 онд НААҮ-ний яамны сайдаар ажиллаж байсан
23.    Д.Ёндон 1970-1990 онд Гадаад явдлын яамны орлогч сайд, 1-р орлогч сайдаар  ажиллаж байсан
24.    К.Чимэд 1972-1976 онд БНМАУ-ын Ой модны аж ахуй, үйлдвэрийн яамны сайдаар ажиллаж байсан
25.    Р.Гүнсэн 1965 онд  НАХЯ-ны дэд сайд, доктор, хошууч генерал
26.    З.Ганжууржав 1965-1972 онд БНМАУ-ын Худалдаа бэлтгэлийн яамны сайдаар ажиллаж байсан
27.    Г.Иш БНМАУ-ын сайд, Дээд шүүхийн даргаар ажиллаж байсан
28.     Ж.Алгаа 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан
29.    Д.Намсрай 1996-1999 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дэд дарга, 1992-1996 онд аймгийн Засаг даргаар тус тус ажиллаж байсан
30.    Ж.Амарсанаа 1990-1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон, 1996-1998 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдаар томилогдон ажилаж байсан
31.    Г.Совд Улсын дээд шүүх, Улсын прокурорын 1-р орлогч дарга, Үндсэн хуулийн Цэцийн дарга зэрэг ажлыг хийж байсан
32.    Ж.Бямба Улсын прокурорын 1-р орлогч дарга, үндсэн хуулийн цэцийн анхны гишүүн
33.     Ц.Баянбат Хүнс Хөдөө аж ахуйн орлогч сайдаар ажиллаж байсан
34.    П.Улаанхүү 1990-1992 онд  Улсын Бага хурлын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байсан
35.    Гү.Лхагважав 1990-1992 онд  Улсын Бага хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан
36.    Х.Сүхбаатар 1990-1992 онд  Улсын Бага хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан
37.    .Амархүү Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын орлогч дарга,Хууль зүйн яамны орлогч сайдаар тус тус ажиллаж байсан
38.    О. Шаалуу 1992-1996 онд УИХ-ын гишүүн, Монголын цахилгаан холбоо ХК-ний ерөнхий захирлаар тус тус ажиллаж байсан
39.    Ц.Нямдорж 1992 оноос эхлэн  УИХ-ын гишүүнээр тасралтгүй 4 удаа сонгогдсон, 1990-1992 Хууль зүйн Тэргүүн дэд сайд, 2000-2004, 2008 оноос Монгол улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдаар тус тус ажиллаж байна.
40.    Н.Баяртсайхан 1992-2004 онд УИХ-ын гишүүнээр 4 удаа сонгогдсон,      2004-2008 онд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар тус тус ажиллаж байна
41.     Ч.Авдай 2000-2008 онд УИХ-ын гишүүнээр 2 удаа сонгогдсон
42.    С.Төмөр 1990-1992 онд  Улсын Бага хурлын Тамгын газрын зөвлөх товчооны дарга, 1992 оноос УИХ- гишүүнээр 3 удаа сонгогдон ажиллаж байсан
43.     Д.Мөнхөө УИХ –ын гишүүн, эрүүл мэндийн яамны орлогч сайд асан
44.    Б.Эрдэнэсүрэн Боловсрол, соёл шинжлэх ухааны дэд сайд, 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр  сонгогдон ажиллаж байсан
45.    Д.Насанжаргал 2000-2004 онд Засгийн газрын гишүүн, Хүнс, Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан
46.    .Д.Одхүү 2004 оноос УИХ-ын гишүүнээр 2 дахь удаа  сонгогдон ажиллаж байгаа
47.    Ч.Хүрэлбаатар 2000 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын Зөвлөх, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын гишүүн, Түлш Эрчим хүчний сайд, 2008 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон  ажиллаж байна
48.    Лу.Гантөмөр. 2004 оноос УИХ-ын гишүүнээр 2 дахь удаа сонгогдон ажиллаж байна.
49.    М.Сономпил 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр, 2005-2007 онд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар тус тус ажиллаж байсан
50.    Х.Балсандорж 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан
51.    Д.Цэвээнжав 1998-2004  онд УИХ-ын гишүүнээр, 2007 оноос Гаалийн Ерөнхий  газрын даргаар ажиллаж байна.
52.    Б.Чойжилсүрэн 2004-2008 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн  Тамгын газрын дэд дарга, 2008 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
53.    С.Отгонбаяр 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон, 2006 оноос Монгол улсын сайд, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан
54.    .Д. Батбаяр 2008 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
55.    Ц.Батаа 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
56.    А.Думбурай Улсын цагдаагийн ерөнхий газрын дарга, НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд зэрэг төрийн өндөр албан тушаалыг эрхэлж байсан. Хошууч генерал цолтой
57.    Н.Гэрэлсүрэн УИХ-ын гишүүн Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч
58.    З.Батжаргал 1987-оноос Байгаль орчны яамны мэдээлэл- тооцооны төвийн захирал, 1990-1996 онд Монгол улсын Байгаль орчны яамны сайдаар ажиллаж байсан
59.    Д.Дорлигжав 1990 онд БНМАУ-ын АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүнээр сонгогдон 1990-1992 онд Монгол улсын Засгийн газрын шадар сайд, 1996-1998 онд Монгол Улсын Батлан хамгааглахын сайдаар тус тус ажиллаж байсан. 1998 оноос уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захиралаар ажиллаж байсан.
60.    Н.Алтанхуяг 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон 1998 онд Монгол улсын Хөдөө аж ахуй үйлдвэриййн яамны сайдаар , 2008 оноос Монгол Улсын Засгийн газрын шадар сайдаар тус тус ажиллаж байна. Одоо МАН-ын даргаар ажиллаж байна.
61.    Ж.Октябрь БНМАУ-ын Худалдаа бэлтгэлийн яамны орлогч сайдаар ажиллаж байсан
62.    О.Сүрэн 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
63.    О.Эрдэнэ. 2000-2004 онд Үйлдвэр худалдааны дэд сайдаар ажиллаж байсан
64.    В.Удвал Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Уирдлагын акедимын хууль эрх зүйн танхимын эрхлэгч, Хууль зүй дотоодын хэргийн дэд сайдаар 2008 оноос томилогдон ажиллаж байгаа
65.    Н.Тэгшбаяр Босоо загал ерөнхий компани ерөнхий захирал
66.    Б.Гантогтох  Монгол улсын гарьд
67.    Ц.Одонтунгалаг Монголын нотариачдын тэнхимийн сахилгын зөвлөлийн гишүүн
68.    Ч.Бямбаа Улсын мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан, Улаанбаатар менежемент ХХК-ны захирал
69.    О.Сайнбуян  ТЭСО компани ерөнхий захирал
70.    На. Сүхбаатар – Тод номын гэрэл төвийн гүйцэтгэх захирал, доктор, түүхч
71.    Ж.Үнэнбат  Монгол банкны захиралаар ажиллаж байсан Санхүү эдийн засгийн дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч
72.    Б.Бат-Амгалан- Тод номын гэрэл төвийн удирдах зөвлөлийн дарга
73.   Э.Цасчихэр  Увс аймгийн засаг дарга
74.    С.Жавхлан  Монгол улсын гавъяат жүжигчин
75.    Л.Тогоо  Увс аймгийн засаг даргаар ажиллаж байсан
76.    Д.Батсайхан  Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга
77.    Л.Дүгэржав  ХААҮЯ-ны геологи уул уурхайн албаны даргаар ажиллаж байсан шинжлэх ухааны доктор
78.    Д.Нямхүү   Нийгэм хамгаалал хөдөлмөрийн яамны дэд сайд
79.    Б.Баттөмөр Гаалийн ерөнхий газрын дарга асан, Татварын ерөнхий газрын дарга
80.    Н.Дашзэвэг "Монгол" дээд сургуулийн захирал, гавъяат эдийн засагч
81.    Д. Баянбат /Дацан компанийн захирал/

82. Цэрэнбат -UFC группын Увс аймаг дахь салбарын захирал

83. Ш.Чинбат - УИХ-ын төсвийн байнгын хорооны референт, Увс аймгийн оюутны холбооны дэд тэргүүн
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Санал асуулга
Увс аймгийн хөгжлийн гарц юу вэ?
Жижиг дунд үйлдвэрлэл
Мал аж ахуй
Аялал жуулчлал
Газар тариалан
Бизнесийн чөлөөт орчин
Бүсийн нэмэгдэл
Уул уурхай